Бидний тухай

Гэр өргөө ТББ-ын боловсролын үндсэн хөтөлбөр нь Гэрүдэ юм. Инновацийн боловсрол олгодог уг хөтөлбөр нь асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх чадвартай 21-р зууны залуу үеийг бэлтгэх зорилготой юм. Ахлах ангийнхан манай хөтөлбөрт хамрагдснаар өөртөө тулгардаг асуудал, бэрхшээлийг тодорхойлох, өвөрмөц шийдэл эрэлхийлэх, улмаар шийдлийнхээ загварыг бодит амьдрал дээрх жишээнд турших замаар нийгмийн инновацид суралцдаг.

ХӨТӨЛБӨРИЙГ САНААЧЛАГЧИД

Гэр өргөө ТББ

Гэр хорооллын тулгамдсан асуудалд шинэлэг шийдэл эрэлхийлдэг, ашгийн бус, нийгмийн инновацийн байгууллага. Гэр өргөө нь Нексон сантай хамтран Гэрүдэ хөтөлбөрийг гуравдах жилдээ хэрэгжүүлж байна.

Нексон сан

Өмнөд Солонгост төвтэй боловсролын сан бөгөөд тоглоомоор дамжуулан хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг.

МАНАЙ БАГ

МАНАЙ ХАМТРАГЧИД

Target

Номын гүүр сангийн Арвайхээр салбар

Номын гүүр сан буюу Bookbridge-ын Арвайхээр салбар нь хүүхэд, залуусын хөгжлийн төв бөгөөд хүүхдүүд анги хэл сурах, төсөл хэрэгжүүлэх замаар идэвх санаачилга, багын ажиллагаа, амьдралын чадварт суралцдаг. Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж чадсан энэ байгууллага хүүхдийг суралцах, өөрийгөө хөгжүүлэхийг дэмждэг.

Монгол дахь Энхтайвны корпус

Энхтайвны корпус нь АНУ-ын Засгийн газрын бие даасан агентлаг бөгөөд сайн дурын ажилтны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Гэрүдэ Энхтайвны корпусын сайн дурын ажилтнуудтай хамтарч суралцах шинэлэг хэрэгсэл дутмаг байдаг хөдөө, орон нутагт өрдөг тоглоомоор дамжуулан хүүхдийг хөгжүүлэх сургалтыг эхлүүлсэн.

Сүхбаатар дүүргийн 58, Чингэлтэй дүүргийн 72-р сургууль

Улаанбаатар хотын Дамбадаржаа болон Хайлаастад тус тус байрлах 58, 72 дугаар сургууль нь дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан, тоглоомд суурилсан клуб ажиллуулж байна. Гэр өргөө, Нексон сан хамтарч 2019 оны 6-р сарын 8, 9-ний өдрүүдэд мозайк хана босгох өдөрлөг зохион байгуулахад хоёр сургуулийн 1,300 хүүхдүүд оролцож, сургуулийнхаа орчныг чимсэн содон, мозайк ханыг бүтээсэн билээ.

Глобал сивик шэйринг төлөөлөгчийн газар

Улаанбаатар хотоос 50 гаруй км зайд байрлах Жаргалант тосгонд (Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо) үйл ажиллагаагаа голлон явуулдаг. Бид хамтдаа Жаргалант тосгоны ахлах ангийн сурагчдад зориулсан хөтөлбөр хэрэгжүүлж, тэднийг амьдарч буй орчноо сайжруулахад уриалан дуудаж байна.

0 +

Happy Volunteer

0 +

Country

0 +

Cup of coffee

0 +

Success stories