Хичээлийнхээ хажуугаар өөрсдийн чөлөөт цагийг үр дүнтэйгээр тасралтгүй хөгжүүлцгээе САЛБАРУУДЫН МЭДЭЭЛЭЛ: БГД ; Модны 2
Гэр өргөө ТББ-ын боловсролын үндсэн хөтөлбөр нь Гэрүдэ юм. Инновацийн боловсрол олгодог уг хөтөлбөр нь асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх чадвартай 21-р зууны залуу үеийг бэлтгэх зорилготой юм. Ахлах ангийнхан манай хөтөлбөрт хамрагдснаар өөртөө тулгардаг асуудал, бэрхшээлийг тодорхойлох, өвөрмөц шийдэл эрэлхийлэх, улмаар шийдлийнхээ загварыг бодит амьдрал дээрх жишээнд турших замаар нийгмийн инновацид суралцдаг.
ХӨТӨЛБӨРИЙГ САНААЧЛАГЧИД
Гэр өргөө ТББ
Гэр хорооллын тулгамдсан асуудалд шинэлэг шийдэл эрэлхийлдэг, ашгийн бус, нийгмийн инновацийн байгууллага. Гэр өргөө нь Нексон сантай хамтран Гэрүдэ хөтөлбөрийг гуравдах жилдээ хэрэгжүүлж байна.
Нексон сан
Өмнөд Солонгост төвтэй боловсролын сан бөгөөд тоглоомоор дамжуулан хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг.